Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. Хуралдаанд Ерөнхий сайд Орон нутаг, Нийслэл рүү орох гарах хөдөлгөөний хязгаарлалтыг сунгах, Япон Монголын хоорондын нислэгийг цуцлах асуудлыг оруулсан байна. Дээрх асуудлуудыг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн эцэслэн шийдвэр гаргана гэдгийг онцлолж байлаа.
Мөн маргааш ажлын өдөр, төрийн байгууллага 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлүүд ажлын цагаа өөрсдөө зохицуулна. Төрийн бодлого шийдвэрт хаана хаанаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байна.
Олны хөл хөдөлгөөнөөс үүдэлтэйгээр вирус тархаж байна хэмээн ДЭМБ-аас анхааруулж байгаа учраас олон нийт шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, эрсдэлтэй алхамыг битгий хийгээсэй гэж хэлмээр байна” гэлээ.