БНСУ Иран, Итал, Япон, АНУ-д өвчлөл нэмэгдсэн, Хятадад өвчлөлийн тархалт буурсан ч нас баралт нэмэгдсэн байна. Өмнөд Солонгос, Итальд уг өвчний тархалт эрчимжиж байгаа аж.
2 сарын 24-ны өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5 иргэн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэнээс Короновирусын халдвар илрээгүй. Орон нутгуудад нийт сэжигтэй 5 тохиолдлыг тусгаарлаад шинжилгээ хийж байгаа гэнэ. Мөн Солонгос яваад ирсэн 6 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалт хийж байгаа гэнэ. Ер нь гаднаас ирсэн нийт 61 хүнийг тусгаарлан ажиглалт хийж байгаа талаар албаныхан мэдээллээ.