Дэлхийд

Ганц бие ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Харвардад элсүүлж чаджээ

Хятадын нэгэн эмэгтэй төрөлхийн харааны бэрхшээлтэй хүүдээ амьдралын чухал сорилтуудыг даван туулахад нь тусалж иржээ.

Зоу Хонг Яны хүү Динг Динг 1988 онд төрөхийн хүндрэлээс болж  амиа алдах дөхсөн байна. Хүү амьд үлдсэн боловч, тархины саажилттай болсон аж. Хубай мужийн эмч нар өөрт нь болон түүний нөхөрт хүүгээ өсгөхгүй байхыг зөвлөжээ.

Зоу Хонг Ян  эмэгтэй  энэ бүгдийг үл тоомсорлон хүүгээ өсгөхдөө нөхрөөсөө салж ганц бие үлдсэн аж.

 Тэр хэлэхдээ “Би түүнийг хөгжлийн бэрхшээлээсээ ичдэг байхыг хүсээгүй. Тэр биеийнхээ маш олон газар чадамж муутай байсан учраас би түүнийг тэрхүү бэрхшээлүүдээ даван туулаасай гэсэндээ их хатуу ханддаг байсан” гэжээ.

 Ганц бие ээж хүүгийнхээ эмчилгээний зардлыг олох гэж цаг наргүй ажилладаг байсан төдийгүй савх барьж чаддагүй хүүгээ савхаа барьж суртал нь заан сургаж ирсэн байна.

Өнөөдөр Дин Дин 29 настай  Харвардын их сургуульд суралцаж байгаа аж. Энэ амжилтанд хүрхэд ээж нь хамгийн их тусалсан бөгөөд хэзээ ч өөрөө дэлхийн алдарт сургуульд суралцах өргөдлөө өгч зүрхлэхгүй байсан  гэж хэвлэлд ярьсан байна.

Динг 2011 онд Бээжингийн Их сургуулийн Байгаль орчин, Шинжлэх Ухаан, Инженерийн сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Дараа нь тэр Олон Улсын Хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. Төгсөөд ээждээ туслахын тулд 2 жилийн турш ажил хийсэн аж.

Гэвч ээжийнхээ ятгалгаар тэр Харвардын Их сургуульд суралцхаар бүртгүүлж, өргөдлөө явуулсан байна. Сургуулийн удирдлагууд түүний амьдралдаа олон саад бэрхшээлийг даван туулсан чадварыг үнэлжээ.

7e09a1_3-34_x974 Ганц бие ээж хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ Харвардад элсүүлж чаджээ

 

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close