БНСУ-д 169 хүн урьд шөнө шинээр нэмэгдэж 1146 хүн вирусын халдвартай боллоо. Нас барсан 11, эдгэрсэн 22 хүн тус тус байна
Шинээр нэмэгдсэн 169 хүний хувьд Тэгү 134, Гёнгбук 19, Бусан 8, Сөүл 4, Гёнгнам 2, Инчон 1, Гёнгги 1 хүн тус тус байна.
Халдвартай нь тогтоогдсон өвчтөнүүдээс гадна нийт 44,981 хүн шинжилгээ өгсөн бөгөөд эдгээрийн 28,247 нь халдваргүй гэж гарсан. Харин 16,734 нь шинжилгээ өгөх явцдаа байна.
БНСУ, Сөүл хот
Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш