Хоёрдугаар сарын 23-24-ний шилжих шөнийн 00 цагаас 27-ны 06.00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэрийг өчигдөр /2020.02.22/ Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан.
Харин Сар шинийн өдрүүдээр ажиллах төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулсан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, орой явах юм байна. Мөн онцгой нѳхцѳлд ажиллах тѳрийн албан хаагчид тусгай үйлчилгээний автобусаар үйлчлүүлүүлэхээр болжээ.