ДЭМБ шинэ коронавирусыг оношлох 3000 төхөөрөмжийг ХӨСҮД-т нийлүүлж байгаа шэж ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэрээ мэдэгдлээ. Ингэснээр Монгол Улсад шинэ коронавирусийн халдварыг оношлох нөөц боломж улам сайжирч байгаа ЭМЯ хэлж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 50 ортой тусгай тасагтаа тусгаарласан болон ажиглалтад авах шаардлагатай хүмүүсээ хүлээн авч байгаа аж. Мөн дуудлагаар хариу арга хэмжээ авах тус бүр найман хүнтэй дөрвөн баг ээлжлэн ажиллаж байгаа бол 10 орчим хүн 24 цагийн турш дуудлага хүлээн авч ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Дэлхий нийтээр нэг ижил түвшинд оношилгоо явуулж байгаа тул Монголд болон зарим оронд буруу оношилж байна гэдэг нь ташаа мэдээлэл гэдгийг тэрбээр дурдлаа. Өөрөөр хэлбэл, бүх оронд ялгаагүй оношилгоо явуулж, 14 тусгаарлаж, давтан шинжилгээ авч байгаа гэдгийг хэллээ.