Шинэ төрлийн Коронавирусын халдвар Өмнөд Солонгос улсад хурдацтай тархаж байна. Өчигдөр оройн /2020.02.21/ байдлаар нийт халдвар авсан хүний тоо 204 байсан бол ганцхан шөнийн дотор дахин 142 хүн шинээр халдвар авч, нийт халдвар авагсдын тоо 346 болжээ. Мөн тус халдварын улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 103 нь Гёнбук хотын иргэд бол 28 нь хөрш зэргэлдээ Тэгү хотын иргэд аж. Мөн Бусан, Кёнги, Чунбук, Тэжон, Гванжу, Чонбук, Сэжон, Чэжүд нэмж халдвар илэрчээ.
Иран улсад 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 18 болоод байна. Мөн хоёр хүн covid-19-ийн улмаас нас баржээ. Түүнчлэн Ливан, Израиль улсуудад анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Мөн Итали улсад нэг өдрийн дотор 14 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 17 болж, коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ.