БНСУ-н хууль зүйн яам болон Хөдөлмөрийн яам, Далайн асуудал хариуцсан яамд зөвшилцөж хугацаа нь дуусаж буй E9, E10 визтэй гэрээт ажилтны Солонгост байх хугацааг 50 хүртэл хоногоор сунгахаар боллоо.
Covid-19 халдварын улмаас Солонгост ирэх гадаад ажилчдын тоо буурч, жижиг, дунд үйлдвэр, загасчлалын аж үйлдвэр зэрэг газруудад ажиллах хүчний хомсдол үүсээд байна. Хөдөлмөр яамнаас 4 жил 10 сарын хугацаа нь дуусч нутаг буцаж буй гэрээт ажилтныг дахин солонгост ирж ажиллах боломж олгохоор болсноо мэдэгдлээ.
Хөдөлмөрийн яам нь Е-9 статустай гадаадын иргэдийг, Далайн асуудал, загасчлалын яам нь E10 визтэй иргэдийг сонгон Хууль зүйн яаманд мэдүүлснээр дахин ирэх боломж нь бүрдэнэ. Цаашдаа визээ сунгуулах гэж буй гадаад оюутнууд заавал цагаачлалын албанд ирэхгүйгээр сунгуулах боломжийг бүрдүүлнэ хэмээлээ. Та бүхэн цагаачлалын албатай холбогдож нарийн мэдээллийг авахыг хүсвэл 1345-луу дугаарлуу залган #7 дарж монгол ажилтнаас мэдээлэл аваарай.
МҮОНТВ БНСУ дахь тусгай сурвалжлагч Э.Ижилболд