Шинэ короновирусийн тархалтын нөхцөл байдалтай уялдуулан хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ оны 10 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газраас “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоол гаргаж, мөрдүүлэхээр улс орон даяар зохион байгуулалтын арга хэмжээ авч байна.
Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын бие бүрэлдэхүүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн тушаалаар энэ сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Улаанбаатар хотод оршин суух хаягтай Дотоод хэргийн Их сургуулийн 164 сонсогчийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний зохицуулалтад нэмэгдлээр ажиллуулж эхэллээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар