Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүд бүх нийтийн амралтын өдөр билээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах цагийн хуваарийн мэдээллийг хүргэж байна. Банкууд ихэвчлэн 24-26-ны өдрүүдэд ажиллахгүй ба энэ үеэр зарим нэг салбар нь ажиллах юм байна.
Мөн коронавирусаас урьдчилан сэргийлэх үүднээс банкууд гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цаг хүртэл ажиллах шинэ цагийн хуваарийг мөрдөж байгаа юм.
- Хаан банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарна.
- Хас банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар, тооцооны төв амарна.
- Төрийн банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд амарч 29-нөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
-ЧД-ийн “Нарлаг дэнж” тооцооны төв
Хоёрдугаар сарын 22-23-нд 11:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ныг хүртэл АМАРНА.
-БЗД-ийн “Нарантуул” тооцооны төв
Хоёрдугаар сарын 24-28-ны өдрүүдэд АМАРНА.
- Голомт банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.
Хан-Уул Имарт салбар болон Нарантуул ЗТ худалдааны төвийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
- Ариг банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Нисэхийн салбараас бусад бүх салбар нэгжүүд АМАРНА.
Нисэхийн салбар 24 цаг ажиллана.
- Капитрон банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.
- Худалдаа хөгжлийн банк
Хоёрдугаар сарын 24-26-ны өдрүүдэд бүх салбар нэгжүүд АМАРНА.
Битүүнд ням гарагт ажилладаг салбарууд 16:00 цаг хүртэл ажиллана.