Коронавирусийн халдварын тохиолдол БНСУ-д эрчимтэй нэмэгдэж байна. Иймээс тус улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар 48185 гэж бүртгэгджээ. Өмнөд Солонгосын халдварын гол голомт болж буй Тэгү хотод монгол оюутнууд олноор сурдаг аж.
Өчигдөр оройн Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д ажиглалтад оруулаад байгаа бол нөгөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны Ням гаригт БНСУ-аас 100 монгол иргэн эх орондоо ирэхээр МИАТ-ээс онгоцны тасалбар захиалжээ. Тус иргэдийг Улаанбаатарт ирэхэд нь 14 хоног тусгаарлах гэнэ. Өмнөд Солонгосоос ирж тусгаарлагдвал нэг хүний хоногийн зардал 50 мянган төгрөг гэж тооцоолжээ.