Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Ховд аймаг төв суурин газрын бүх иргэдээ маскжуулах ажлыг эхлүүлэв. Тус аймгийн оёдлын үйлдвэрүүд, оёдолчид долоо хоногийн хугацаанд 40 мянган маск үйлдвэрлэн иргэдэд хүргэж эхэллээ.
Гэхдээ төв суурин газар амьдарч буй иргэддээ маскаа үнэ төлбөргүй олгож байгаа гэнэ. Ховд хотод 800 гаруй өрхийн 30 гаруй мянган иргэн оршин сууж буй. Тэд амны хаалтыг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу 2-3 давхар цэвэр даавуун материалаар үйлдвэрлэсэн байна.