Дэлхийн улс орнуудаас бусад улсыг дэмжихэд хамгийн их хөрөнгө зарцуулдаг улс бол АНУ юм. Энэ улс жилд 34 тэрбум ам.доллар зарцуулдаг. Энэ мөнгийг авдаг гол газар нь Ойрхи Дорнод, Африк юм.
Германчууд 25 тэрбумыг зарцуулдгаас ихэнхийг нь Энэтхэг, Ойрхи Дорнод авдаг. Германы дараа Их Британи, Европын холбоо мөн л Ойрхи Дорнод, Туркт их мөнгө хандивладаг.
Сонирхолтой нь тавдугаарт Япон улс ордог бөгөөд өрнөдийн орнуудаас ялгаатай нь Азийн орнуудаа дэмжихэд их мөнгө хандивладаг байна. Энэ улсын дэмжлэгийг авдаг топ-5 улсад Энэтхэг, Бангладеш, Вьетнам, Индонез, Монгол Улс ордог.
Яг Япон шиг Австрали улс №13 донор орны хувьд Папуа-Шинэ Гвиней, Индонез, Соломоны арлуудыг дэмждэг байна.