Туркменистаны Ерөнхийлөгч коронавирустэй морийг эмчилж эдгээжээ

Туркменистаны ЭМЯ-нд нэгэн өвөрмөц тохиолдол бүртгэгджээ. Юу вэ гэвэл дэлхий дээр 2019-nCoVкоронавирусээр өвчилсөн анхны бөгөөд цорын ганц морь болох Алмаз хочтой ахалтекин үүлдрийн морийг тус улсын Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов унаж давхисны дараа эдгэж байна.
Энэ морийг Хятадын жуулчдыг групп Ашхабад хотын төвөөр унаж явснаас хойш өвчин туссан гэнэ. Малын эмч нар морийг 39,4 градус хүрч халууран, амьсгалж чадахаа больж, зүрхний цохилт нь ихэссэн тул эмнэлэгт хүргэсэн гэжээ. Цусны шинжилгээгээр 2019-nCoVкоронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон байна. Ингээд хэд хоног эмчлэх гээд бараагүйг Туркмений ард түмний удирдагч Бердымухамедов мэдчихээд хоёр цагийн турш эмнэлгийн эргэн тойронд унаж давхисан байна. Орой гэхэд морины биеийн байдал сайжирч, маргаашнаас нь дахиад л жуулчдад үйлчилж эхэлсэн гэжээ.
“Үнэхээр гайхалтай. Гэхдээ бид энэ гайхамшгт огтхон ч гайхаагүй. Хүндэт Гурбангулы Мяликгулиевич Бердымухамедов 16-хан насандаа улсынхаа хамгийн залуу анагаах ухааны доктор болсон нь учиртай. Бид Хятадын Ухань хотын иргэдээс хүндэт ерөнхийлөгчийг энэ морийг унаач гэсэн хэдэн арван хүсэлт хүлээн авсан. Харамсалтай нь түүний ажлын графикт зовсон бүхэнд зарцуулах цаг байхгүй. Гэхдээ бид Хятадад хүмүүнлэгийн тусламж болгож “Ахалтекинец-манай бахархал, алдар” номоо Ерөнхийлөгчийн гарын үсэгтэйгээр 6000 хувь илгээсэн” гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Эмомали Гурбансолтанов мэдэгджээ.
Эх сурвалж: panorama.pub
Э.МАРТ