Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагт хуралдаж, сар шинийн баярын өдрүүдэд орон нутаг болоод нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах эсэхийг хэлэлцэх юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шинийн 1-4-ний өдрүүдэд зорчих хөдөлгөөнийг хязгаарлахаар ярилцаж байгаа гэнэ.
Харин өчигдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Дундговь, Дорноговь, Увс, Архангай гэсэн зургаан аймаг энэ сарын 21-27-ны өдрүүдэд аймаг, сумын төвөөс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. Аймгуудын Онцгой комисс хуралдаж, Засаг даргын захирамжаар ийм шийдвэр гаргажээ.
Тэгвэл аймгийн Засаг дарга нар ийм шийдвэр гаргаж, шууд хэрэгжүүлэх боломжгүй гэдгийг Засгийн газраас мэдээлсэн юм. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нарын захирамж хэрэгжих эсэх нь Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдааны шийдвэрээс хамаарна