“The Hu” хамтлаг 2020 оны Европ тивийн аялан тоглолтоо өнгөрсөн нэгдүгээр сарын 15-наас эхлүүлжээ. Тэд эхний тоглолтоо ХБНГУ-ын Хамбург хотоос эхэлсэн юм. Тэгвэл хамтлагийн залуус өчигдөр эх орондоо ирсэн байна. Хамтлагийнхан залуус эх орондоо амарч байгаад энэ сарын 27-ноос Малайз улс руу нисч аялан тоглолтоо үргэлжлүүлэх гэнэ.
Тэд ирэх долдугаар сарын 18-н хүртэл Европын орнууд, Их Британи, Хойд, Өмнөд Америк, Австрали, Шинэ Зеланд, Азийн орнуудаар нийтдээ 55 тоглолт хийхээр төлөвлөөд байгаа юм.
Энэ удаа хамтлагийхан дэлхийн дуу хөгжмийн салбарын томоохон арга хэмжээнүүдийн нэгд тооцогддог “Coachella Valley Music and Arts Festival”-д оролцохоос гадна амьд хөгжмийн томоохон хэд хэдэн фестивальд оролцохоор болжээ. Тус хамтлаг өнгөрөгч 2019 онд Европыг байлдан дагуулсан төдийгүй нийтдээ 13 оронд 23 тоглолтоо хийсэн бол Хойд Америкийн нутгаар 90 хоногийн турш аялан, 56 хотоор 60 гаруй тоглолтыг хийсэн.