Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2020.02.19/ хуралдаж, шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал /хэсэгчилсэн/-ын хугацааг 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд сунгалаа.
Дээрх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон тул 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдахаар төлөвлөж байсан Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гишүүдийн ээлжит бус хурал цуцлагдаж, хугацааг хойшлуулах болсныг мэдэгдэж байна.
Тус хурлын товыг МҮОХ-ны дүрмийн дагуу Гишүүдийн саналыг үндэслэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хурлаар хэлэлцэж зарлах болно.
Жич: МҮОХ-ны Гишүүдийн ээлжит бус хурлаар явагдах МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог сонгох сонгуулийн тухай мэдээллийг МҮОХ-ны Хараат бус сонгуулийн комиссоос мэдэгдэх болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО