Говь-Алтай аймагт өнгөрсөн шөнө хүн амины хэрэг гарсан тухай мэдээлэл түгсэн. Тэгвэл энэхүү асуудлаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ ” Өнөөдөр өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ны өглөөний 04 цаг 20 минутын орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд иргэн автомашиндаа нас барсан байна гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн ахлах мөрдөгчдийн бүрэлдэхүүн хэргийн газар ажилласан. Хэргийн газарт 30 настай эмэгтэй Б гэгч нас барсан нь тогтоогдоод шалгалтын ажил үргэлжилж байна.
Урьдчилсан байдлаар Аймгийн засаг дарга, удирдлагууд болон нэр бүхий субъект тухайн аймаг сумын засаг даргын ямар нэг өрөөнд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Талийгаач Б ямар нэгэн шалтгаанаар нас барсан. Нас барах шалтгаан нөхцлийг тогтоохоор шүүх эмнэлэгт шинжээч томилоод дүгнэлтийг нь хүлээж байна” гэлээ.