БНСУ руу зорчих виз хүсэх иргэд энэ сарын 20 буюу маргаашнаас 55 мянган төгрөгийн хураамж төлөх болжээ. Энэ тухай тус ЭСЯ-ны холбогдох мэргэжилтэн дараах тайлбарыг өдөр тутмын сонинд өгсөн байна.
Тэрбээр “Виз хүсэгчдийн паспортын мэдээллийг бүртгэлийн санд оруулахад зарцуулах зорилгоор 55 мянган төгрөгийн хураамж авах болсон. Ингэснээр визийн материалыг нягталж, шалгах үйл явцыг сайжруулж, хариу гарах хугацааг нь богиносгох боломжтой. БНСУ-ын Хууль зүйн яамнаас хураамжийн мөнгөн дүнг тогтоосон. Мөн ажилтныхаа тоог нэмж, авч, хяналтаа ч сайжруулж байна” гэжээ.
Дашрамд дуулгахад “БНСУ-ын Монгол Улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран манай улсад виз мэдүүлгийн шинэ төвийг маргааш нээх болсон байна.
Б.ИРЭЭДҮЙ