БНХАУ-ын Сиан хотноо ирэх 3-р сарын 27-29-нд болох байсан Ази тивийн олимпийн эрх олгох эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцалжээ. Тэгвэл эл өдрүүдэд Киргизийн Бишкек хотноо зохион байгуулахаар боллоо.
Уг олимпийн эрхийн тэмцээнийг зохион байгуулахаар Энэтхэг, БНСУ, Казахстан, Узбекстан улс нэрээ дэвшүүлсэн хэдий ч Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо UWW – ноос Киргиз улсыг сонгосон байна. Улмаар тус тэмцээнийг хүлээн авч байгаа тал Хятадын бөхчүүдийг 14 хоног хорионд байлгасны дараа тэмцээнд оруулах зардлыг хариуцаж эмнэлгийн хатуу хяналтад байлгаж оролцуулах юм байна.