Монгол Улсын Шинжлэх ухааны академиас дараах уриалгыг гаргалаа. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэе.
УРИАЛГА
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна. Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас уриалж байна.
Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ын ШУА болоод эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдрийн үүсээд буй хүнд нөхцөл байдалд бид хамтран ажилладаг хятадын эрдэмтэн судлаачид, найз нөхдөө дэмжих зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандив болгон өргөхийн ялдамд, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчид даа уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ