БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат ирэх 3 дугаар сард товлогдоод байсан аялал жуулчлалын бүх эвент үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэхгүй байх тушаал гаргаад байна.
2 дугаар сарын 13-наас эхлэн шинэ коронавирусийн эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдлын хагас зэрэгт шилжсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ. Ирэх 3 дугаар сард болох, аялал жуулчлалын үйл ажиллагааг цуцлах үүргийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгөөд байна. 3 дугаар сард
Баян-Өлгий аймагт Бүргэдийн баяр, Алтайн нүүдэлчдийн бүргэдийн баяр, Наурыз-бүргэдийн фестиваль,
Булган аймагт мөсний шагайн харваа,
Дархан-Уул аймагт “Чингис мастеркросс” авто ралли уралдаан,
Ховд аймагт Мөнгөлөг шагшуурга цас мөсний баяр,
Хөвсгөл аймагт мөсний баяр,
Өмнөговь аймагт Түмэн тэмээний баяр тус тус болох товтой байсан юм.