Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 767.7 тэрбум төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 708.4 тэрбум төгрөг болж, нийт орлогын 92.3 хувийг эзэлж байна.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 641.3 тэрбум төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 67.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
Орон нутгийн төсвийн орлого 2020 оны 1 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 236.2 тэрбум төгрөг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт дүн 151.2 тэрбум төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 85.0 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.