2020-02-18 10:431min00

Хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

013018-gold-feature

Увс аймгийн Цагаан хайрхан суманд хууль бусаар алт олборлохоор зэхэж байсан “Будар минералс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-ны ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу АМГТГ-аас цуцаллаа.

Мөн тус компанийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн “Газар лха” компанийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар хүчингүй болгов. Хариуцлагатай уул уурхайн төлөө Хүчээ нэгтгэе!!!

Байгаль орчин, аялал жуулчлалын яам