УРАЛДААНЫ УРИРДАМЖ
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей” байгуулахаар шийдвэрлэсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/36 дугаар тушаалаар тус музейн дүрэм батлагдан ашиглалтын өмнөх захиргааны чиг үүргийг “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” хариуцан ажиллаж байна.
Чингис хаан музей нь Хүннү гүрнээс эхлээд Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн, ХХ зууны Монгол хүртэлх хаад, язгууртны түүх, өв соёлыг дэлгэн харуулсан үзмэрийн 15 танхим бүхий олон улсын стандартад нийцсэн музей байх юм.
Ийнхүү их эзэн Чингис хааны түүхэн музей байгуулагдаж байгаатай холбогдуулан “Чингис хаан музейн-лого болон брендбүүк бүтээх” уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлаж байна.
НЭГ. ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
-Дүрслэл, агуулга санаа нь бүх насны хүмүүст ойлгомжтой энгийн байх;
-Олон нийтийн сэтгэлд нийцсэн, хүлээн зөвшөөрөгдөхөөр байх;
-Утга, агуулга, уран сайхны хувьд зохицолдсон байх;
-График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
-Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
-Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэгдэхэд тохиромжтой байх;
-Бүтээлийн тайлбарыг хавсарган ирүүлэх;
-Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
БРЭНДБҮҮК нь:
– Албан бичиг /бланк/
– Нэрийн хуудас
– Дугтуй
– Календар, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал
– Туг, дарцаг
– CD ковер
– Цаасан хайрцаг, уут
– Аяга, түлхүүрийн оосор… гэх мэтэд ашиглагдах;
Оролцогч овог нэр, холбоо барих утасны дугаар, ажлын болон оршин суугаа хаягаа уралдаанд ирүүлж буй бүтээлийнхээ тайлбар хэсэгт тодорхой бичсэн байх;
ХОЁР. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл
ГУРАВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР:
Уралдаан оролцох материалыг ihfo@chinggisinstitute.gov.mn цахим хаягаар болон Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай, Сити тауэр оффис 16-02-01 тоот, БСШУСЯамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн байранд хүлээн авна.
ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ:
2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр уралдааны шалгаруулалтын дүнг https://www.facebook.com/ChinggisInstitute/ цахим хаягт байршуулан шалгарсан бүтээлийн эзэнд утас ба буцах хаягаар мэдэгдэнэ. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй.
ШАГНАЛ:
Нэгдүгээр байр-1, /5 000 000 төгрөг, батламж/
Тусгай байр-2, /2 500 000 төгрөг, батламж/
/1 000 000 төгрөг, батламж/
Лавлах утас: 7000 0068
ЧИНГИС ХААНЫ ӨВ, СОЁЛЫН ХҮРЭЭЛЭН
6 comments
Чингис хаан музейн лого, брендбүүк бүтээх уралдаан зарлажээ – updown.mn
azzwnjgtiw
zzwnjgtiw http://www.g93v1812ip820htp263zwxsn0z61fh2gs.org/
[url=http://www.g93v1812ip820htp263zwxsn0z61fh2gs.org/]uzzwnjgtiw[/url]
Backlit Round LED Bathroom Mirror
ブランドコピー代引きブランドスーパーコピー優良店
1 Ton Packing Machine
Kraft Paper Tape
6kw Hybrid Inverter
腕時計ブランドコピー見た目
Automobile Spring Support Components
hyt時計スーパーコピー
本当に届くブランドコピー店口コミ
Baby Little Whale Potty
日本性爱直播
Stainless Steel Weather Shield
在线赌场游戏
アジアブランドコピー買うなら