Хятадад болон дэлхий даяар тархаж буй коронавирусын эрсдэлтэй холбогдуулан Хятадын засгаас маш хатуу арга хэмжээ авах гэж байна. Тодруулбал, тогтоосон хэм хэмжээг зөрчсөн халдвар авагчдыг хорихоос эхлээд цаазлах хүртэл арга хэмжээ авна. Тэгэхээр эмчилгээ хийлгэхээс татгалзсан, хөл хорионоос зугтсан, олон нийтийн газраар болон тээврийн хэрэгслээр зорчсон, шинэ хүмүүст халдвар түгээсэн өвчтөнүүдэд цаазын ял хүртэл оноох юм.
Бээжингийн гуравдугаар шатлалын Ардын хоёрдугаар шүүхээс эмнэлгийн ажилтнуудад зориудаар хүнд үр дагавартай хор хохирол учруулсан, эсвэл эмнэлгийн ажилтны хамгаалалтын хувцсыг зориудаар гэмтээсэн, эмнэлгийн ажилтнууд руу нулимсан, үүнээс болж эмнэлгийн ажилтнууд коронавирусын халдвар авсан бол цаазална гэж мэдэгджээ.
Мөн халдвартай тэмцэх зориулалтаар олгосон болон бусад хэрэгслийг нь салгаж авахыг оролсон эрх бүхий албан тушаалтнуудад ч ялын дээд хэмжээ өгнө гэжээ. Арин хуурамч эм бэлдмэл үйлдвэрлэсэн, зарсан, халдварт өвчний урьдчилан сэргийлэх бэлдмэл хуурамчаар үйлдсэн хүмүүст бүх насаар нь хорих ял өгөх юм байна.
Эх сурвалж: kp.ru
2 comments
Ёох зөв бичээсэй дээ бөөн алдаа
manai xylgaich awilgachid