Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь шинэ коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг захиргааны байруудад ажиллаж буй төрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэдэд тогтмол амны хаалт зүүх шаардлага тавьж, халуун хэмжигчээр халууныг шалган нэвтрүүлж байна.
Мөн Нийслэлийн засаг захиргааны байруудын нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөнд гар ариутгагч спиртэн суурьт халдваргүйжүүлэлтийн уусмалыг байршуулан ажиллаж байна. Тус халдвараас урьдчилан сэргийлэх цаасан зөвлөмжийг нийтийн эзэмшлийн талбайд ил тод байршуулан, дэлгэцээр урьдчилан сэргийлэх зөвлөгөөг видео хэлбэрээр тогтмол хүргэн ажиллаж байна.
Түүнчлэн онцгой дэглэм тогтоосон, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед цэвэрлэгээ үйлчилгээндээ онцгой анхаарч Нийслэлийн засаг захиргааны байрууд, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн цэвэрлэгээ үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэн ариутгалын бодис бүхий уусмалаар халдваргүйжүүлж байна.
Мөн мэргэжлийн байгууллагатай хамтран 2020 оны 02 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд Нийслэлийн засаг захиргааны бaйруудын нийтийн эзэмшлийн 8873.6 м2 талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлээ.