2020-02-17 13:071min00

Зорчигчдод эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж эхэллээ

82a13f636b8c1ef55e1445b75cc53041_x3

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Дархан Авто тээврийн төв, “Нэн сайхан сэтгэл” Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага хамтран урд постоор зорчиж байгаа автобус, жижиг тэргээр үйлчлүүлж байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, ахмад мэргэжилтэн зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 15 иргэнийг ийнхүү түр ажлын байртай болгосон байна. Тэд зорчигчдын халууныг хэмжин, гарыг нь ариутгаж нэг удаагийн амны хаалтаар үйлчлэн зөвлөгөө зөвлөмжийг өгч байгаа ажээ.