Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Архангай аймгийн онцгой комис хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, караоке, баарны үйл ажиллагааг зогсоох, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоонтой холбогдуулан хүүхдийн хоол үдийн цай дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг байгууллага тус бүрээр тооцож хэмнэгдсэн зардлыг ариутгал халдваргүйтгэлийн зардалд шилжүүлж ажиллахаар болов.
Мөн ресторан, цайны газрыг 18:00 цаг хүртэл ажиллуулах, зочид буудлалд тогтмол хяналт тавьж, буудалласан хүмүүсийг үнэн зөв бүртгэх, нийтийн эзэмшлийн зам, талбайг мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.