Хэрвээ та хүрэн манжин хэрэглэж дасаагүй бол энэ ногоог өдөр тутмынхаа гол хэрэглээ болгох цаг иржээ.
Хүрэн манжин нь глюкозын түвшнийг хэвийн болгож, жин хасахад тусалж, дээр нь дархлааг сайжруулдаг. Ялангуяа ханиад томуу, коронавирусын улиралд хамгийн түгээмэл хэрэглэх ёстой ногооны нэг яах аргагүй мөн.
100 грамм хүрэн манжингийн тэжээллэг чанар:
• 43 калори;
• Тослог: 0 г;
• Холестерин: 0 г;
• Давс: 106 мг (Өдрийн хэмжээний 4%);
• Нүүрс устөрөгч: 13 г (Өдрийн хэмжээний 4%);
• Эслэг: 4 г (Өдрийн хэмжээний 15%);
• Сахар: 9 г;
• Уураг: 2 г.
Хүрэн манжингийн ашигтай талууд:
1. Артерын даралтыг бууруулдаг.
Хүрэн манжин нь артерын судсыг өргөсгөж, зүрхний цохилтын давтамжийг бууруулдаг. Ингэснээр цусны эргэлтийн системийн зөв үйл ажиллагааг хангадаг.
2. Муу холестерины түвшнийг бууруулдаг
Хүрэн манжин нь уусдаг эслэг, фловоноид, бета-цианин агуулдаг. Бета-цианин нь хүрэн манжинд улаан өнгө, өвөрмөц үнэр бий болгодог нэгдэл юм. Хүрэн манжин муу холестериныг бууруулахад нэмэр болж, артерын судасны ханан дээр тогтоолгодоггүй. Ингэснээр зүрхний шигдээс, тархины цус харвалтаас хамгаалж байгаа хэрэг юм.
3. Жирэмсэн хүмүүст маш ашигтай
Хүрэн манжин фолийн хүчил ихтэй.Фолийн хүчил нь ургийг мэдрэлийн тогтолцооны гаж хөгжил үүсгэхээс сэргийлдэг.
4. Ясны сийрэгжилтээс хамгаалдаг.
Хүрэн манжин нь биед кальци шингэхэд нөлөөлдөг цахиураар баялаг. Кальци шингэснээр яс, шүдний эрүүл мэндийг хангадаг тул аяга хүрэн манжингийн шүүс л ясны сийрэгжилтээс сэргийлж, ясны эрүүл байдлыг хангадаг гэж ойлгож болно.
5. Чихрийн шижнийг хянадаг
Чихрийн шижинтэй хүмүүс хүнсэндээ хүрэн манжин нэмж, хоолны дуршлаа дарж болно. Хүрэн манжин нь гликемик индекс багатай бөгөөд цусны глюкозын түвшнийг хянаж, хоолны дуршлыг дардаг. Үүнээс гадна калори багатай.
6. Цус багадалтыг эмчилнэ.
Хүрэн манжин нь төмөр ихээр агуулдаг. Төмөр нь хүчилтөрөгчийг биеийн хэсгүүдэд тээвэрлэхэд тустай гемагглютининыг боловсруулахад тустай. Ингэснээр төмөр нь цус багадалттай тэмцдэг байна.
7. Ядаргааг арилгана.
Хүрэн манжин нь хүчилтөрөгчийг биеийн бүх хэсэгт хүргэснээр эрч хүчийг нэмэгдүүлдэг. Мөн халдварын эсэргүүцлийг нэмэгдүүлдэг байна.
8. Тархины үйл ажиллагааг сайжруулна.
Хүрэн манжингийн шүүс оюуны болон биеийн үйл ажиллагааны идэвхийг 16 хувиар нэмэгдүүлдэг. Ингэснээр зөнөгрөлөөс сэргийлж, тархины ерөнхий үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг.
Э.МАРТ