Үр хүүхдээ болзошгүй эрсдэлээс цаг тутам хамгаалах ёстой эцэг эх, асран хамгаалагч нь тэднийгээ гэмтээсэн хоёр ч хэрэг өнгөрсөн долоо хоногт гарлаа.
Тодруулбал, энэ сарын 14-нд Говьсүмбэр аймагт 40 настай “Б” гэх эмэгтэй өөрийн хүү 16 настай “М”-г зодсоны улмаас хүү нь хоёр давхрын тагтнаас үсэрсэн бөгөөд хүүгийн хоёр хавирга хугарсан байна.
Мөн энэ сарын 16-нд шөнийн 01:10 цагийн орчимд Налайх дүүрэгт 40 настай хойд эцэг
Дээрх хэргүүдтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас эцэг эхчүүдэд хүүхдэдээ гар хүрэх бус, асуудлыг ярилцаж шийдвэрлэх хэрэгтэйг анхаарууллаа. Шилжилтийн насны хүүхдийн сэтгэл зүй эмзэг мэдрэмтгий байдаг бөгөөд асуудлыг хүчээр шийдэх нь хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болгох, төлөвшилд нь муугаар нөлөөлөх зэрэг олон сөрөг талтай байна.