Монголбанк, Монголын банкнуудын холбоо, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба хамтран залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрх зүйн мэдлэг, санхүүгийн боловсрол олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” арга хэмжээг энэ оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс энэ сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын хугацаанд зохион байгууллаа.
Аян хэрэгжих хугацаанд буюу энэ оны нэгдүгээр сард залилах гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 15.3 хувиар буюу 98 хэргээр буурсан байна.
Үүнээс нийслэлд үйлдэгдсэн гэмт хэрэг 17.1 хувиар буюу 92 хэргээр, орон нутагт үйлдэгдсэн гэмт хэрэг 14 хувиар буюу 6 хэргээр тус тус буурсан талаар Мөрдөн байцаах албанаас мэдээллээ.