Монголын говь, уулархаг бүсээс ч алсад бүргэдийн ан хийдэг эртний соёлоо хадгалж үлдсэн нүүдэлчин түмэн байдаг. Энэ бол бүргэдээр үнэг, туулай агнуулдаг ангийн уламжлалт нэг хэлбэр юм. Энэ ур чадварыг үеэс үед өвлүүлэн хэдэн мянган жил дамжуулж иржээ.
Германы гэрэл зурагчин Лео Томас саяхан Монголын баруун хязгаар Алтайн бүсэд очиж, энэхүү гайхалтай соёлыг гэрэл зургийн хальснаа буулган авсан байна.
Өнөөдөр бүргэдээр ан хийдэг 300 орчим хүн л үлдсэн. Тэдний олонх нь эрчүүд аж. Гэхдээ Томас Алтайд очоод Заманбол хэмээх Монголын гарын 10 хуруунд тоологдох бүргэдийн анчин бүсгүйтэй танилцсан байна.
Заманбол бол нүүдэлчин казах түмний удам бөгөөд ихэнх хугацаагаа хотын сургуульд сурч өнгөрөөдөг. Амралтын өдрүүдэд тэрбээр ах Барзабайтайгаа хамт бүргэдтэй сургуулилт хийдэг байна. Томас Заманболыг үндэснийхээ хувцсаа өмсөөд, морин дэл дээр сургуулилт хийж байгаа зургуудыг авчээ.
Бүсгүйн ах Барзабай 26 настай. Томастай яг чацуу. Тиймээс ч гэрэл зурагчин “Тэр эрүүл цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ, сайхан байгаль, амьтдын дунд амьдарч байхад би байгаа хугацааныхаа 60%-ийг компьютерийн дэлгэц ширтэж өнгөрөөдөг. Миний бодож болсон хачин зүйрлэл” хэмээн тэмдэглэсэн байна.