Амны хаалтыг зөв хэрэглэх заавар

Амны хаалт нь амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах арга хэмжээний нэг нь амны хаалт хэрэглэх явдал юм.

Амьсгалыг замын өвчлөл хүн амын дунд тархалт их, дэгдэлт бүртгэгдэж байгаа үед өөрийгөө болон ойрын хүрээний хүмүүсээ халдвараас сэргийлэх зорилгоор амны хаалтыг дараах тохиолдолд хэрэглэнэ.

Үүнд:

  • Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт (дэлгүүр, зах, үзвэр үйлчилгээ гэх мэт)
  • Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ
  • Амьсгалын замын халдварын шинж илэрсэн үед
  • Өвчтөн асарч байгаа үед
  • Цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд
  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхэд
  • Олон нийттэй харьцдаг үйлчилгээний ажилтан
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх,
  • Зөв тайлах,
  • 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй
  • Амны хаалтанд тавигдах шаардлага:
  • Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
  • Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
  • Хамрын хэлбэр гаргасан байх,

– Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,

– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,

– Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,

Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.

Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12,5 см, чихний хэсгийн өндөр 6,0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2,5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.

 

ОБЕГ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн