Хамгийн сэжигтэй байж болзошгүй байсан Хөвсгөл, Өмнөговь, СБД-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

Шинэ коронавирусийн 1,000 оношлуур Япон улсаас ирснийг Эрүүл мэндийн яам болон Гадаад харилцааны яамны дипломат ажилтнууд хүлээн авжээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нэгдүгээр сарын 27-ны өдөр ирсэн 200 оношлуураас 30 гаруй нь үлдээд байсан энэ үед Японы Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хүрээлэнгээс 1,000 оношлуурыг илгээснийг хүлээж авлаа.

Ийнхүү шинэ оношлуурууд нэмж ирснээр үндэсний хэмжээнд бэлэн байдлаа хангасан, чадвараа сайжруулсан явдал боллоо. Манай вируслогийн лабораторийн тоног төхөөрөмж нь АНУ, Японд хэрэглэдэгтэй яг адил бөгөөд манай эмч, мэргэжилтнүүд олон улсын хэмжээнд бэлтгэгдсэн байдаг. Тиймээс ард иргэд маань өөрийн улсын эмч мэргэжилтнүүд, тоног төхөөрөмждөө итгэлтэй байх хэрэгтэй” гэлээ.

Түүнчлэн цахим орчинд “Тайвань яваад ирсэн хүн халуурч байгаад ХӨСҮТ-д хүргэгдэж нас барсан” гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тараад байгаа талаар тэрбээр “ХӨСҮТ-д шинэ коронавирусийн халдвар оношлогдоогүй бөгөөд энэ тохиолдлоор хүндэрч нас барсан явдал байхгүй. Ухань хотод суралцаж байгаад эх орондоо ирсэн оюутнуудын биеийн байдал сайн байгаа. Анхны шинжилгээгээр шинэ коронавирус илрээгүй, тэднийг дахин шинжилгээнд удахгүй оруулна” хэмээв.

Сүүлийн мэдээгээр хамгийн сэжигтэй байж болзошгүй байсан Хөвсгөл, Өмнөговь, СБД-ийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Харин одооо Замын-Үүд, Сүхбаатар, Баян-Өлгий шинжилгээг эхлүүлээд байгаа юм байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

6 thoughts on “Хамгийн сэжигтэй байж болзошгүй байсан Хөвсгөл, Өмнөговь, СБД-ийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

  1. Нэргүй 2020-02-13 22:42 at 22:42

    Хятадад энэ оношлуураар л оношилж байгаа юу.

    Хариулах
  2. зочин 2020-02-13 23:07 at 23:07

    Хилээ хаахгүй шаардуулаад хөдөлж өгөхгүй хугацаа алдаж нилээд оройтсон доо хожимдсон байхаа. оношлуур чинь 4 тав дахин оношилж байж гараад байна гэсэн манай 1 оношилсон болоод л сөрөг гэлээ бурхан минь юу л болох болдоо.Яанадаа.Байдал эвгүйцээд эхэлбэл яг хэн яг ямар хариуцлага хүлээх вэ

    Хариулах
  3. Балт 2020-02-14 00:05 at 00:05

    Байдал эвгүйтвэл хамгийн түрүүнд чи үхнэ. Хэн ч хариуцлага хүлээхгүй. Учир нь байдал зөвхөн чамд тааруулж эвгүйтнэ. Чи өвчнинд хариуцлага хүлээтгэдэг хэн вэ, хэлж ирдэггүй, хийсч ирдэг өвчин шүү. Монголчууд харьцангуй гайгүй.байх

    Хариулах
  4. Zochin 2020-02-14 01:53 at 01:53

    Shal hudlaa

    Хариулах
  5. Zochin 2020-02-14 01:57 at 01:57

    Shal hudlaa ilerts n 14-24 honogt gee bizdee iim hurdan garlaa yu tgd ter onoshluur n bas manaid bailaa yu yum yumnii dutagdaltai baij ard irgedee mun ch ih munharuulah yumdaa huurhii

    Хариулах
    1. зочин 2020-02-14 08:29 at 08:29

      итгэж чадахгүй үхчих гээд бол чи өөрөө монголоос зайлаач

      Хариулах

Zochin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн