Шинэ төрлийн коронавирусийн халвараас урьдчлан сэргийлэх үед эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах бээлий, амны хаалт, нүдний хамгаалалт, халат, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч зэрэг хэрэгслийг өнөөдөр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө.

Энэ үеэр ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Др Сергей Диордица хэлэхдээ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамыг эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдал, эрүүл мэндийн ажилтны аюулгүй байдлыг хангах чиглэлээр шуурхай ажиллаж буйг сайшаав. Цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа  илэрхийлснийг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас мэдээллээ.

By updown

One thought on “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тусламж иржээ”
  1. Манай ЭМСЯ болон Эрүүл мэндийн хамт олон маань хичнээн мэрийж чармайж байвч хүчин мөхөсдөх үед туслалцаа үзүүлж байдаг ДЭМБ- таа талархал илэрхийлж байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн