Агентлагийн даргын 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн А/13 тоот тушаалаар 0-10 хүртэлх настай хүүхэдтэй өрх толгойлж амьдардаг албан хаагч, залуу гэр бүлийн ажлын цагийг хорогдуулснаар тооцож, ажил үүргээ зайнаас гүйцэтгэх нөхцөл боломжоор хангах шийдвэр гарган орон нутгуудад чиглэл хүргүүлэн ажилласан байна.
Үүний үр дүнд есөн аймгийн Засаг даргын захирамж, албан даалгавраар хорогдуулсан цагаар ажиллуулах шийдвэр гаргуулан 110 байгууллага түүнийг даган мөрдөж байгаа бол 20 аймаг, дүүргийн ГБХЗХГ/хэлтсийн дарга тушаал гарган 11 хүртэлх насны хүүхэдтэй 175 албан хаагчдыг хорогдуулсан цагаар ажиллуулж, 45 албан хаагчид 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгожээ.
ГБХЗХГ