Баянзүрх, Хан талст, Барс импекс, Хүчит шонхор худалдааны төвүүдэд хэмжилзүйн хяналт шалгалтыг 2020 оны 2 дугаар сарын 5-наас 11-ны өдрүүдэд хийсэн байна
Хяналт шалгалтаар тухайн худалдааны төвийн түрээслэгчдийн жин хэмжүүрийн баталгаажуулалт, ашиглалт, хэмжлийн нэгдмэл байдал, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, шошгололтыг шалгалаа. Нийт 280 жин хэмжүүр, гурил, будаа, нарийн боов зэрэг 6 нэрийн 240 бүтээгдэхүүний савлагааг шалгажээ.
Илэрсэн зөрчил, авсан арга хэмжээ:
Шалгалтаар улсын баталгааны хугацаа дууссан жин хэмжүүр ашиглаж байсан 46 зөрчил, дутуу савлагаатай болон хаяг шошгогүй нарийн боов худалдаалж байсан 3 зөрчил нийт 49 зөрчил илрүүлж, 12 иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 сая 200,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж, баталгааны хугацаа дууссан 46ш жинг Стандарт, хэмжилзүйн газрын улсын шалгагчтай газар дээр нь хамтран ажиллаж улсын баталгаажуулалтад хамруулж зөрчлийг арилгуулав.
НМХГ-ын дэд даргын 02-03/384 дугаартай албан бичгээр “Хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад” зориулсан Мэдэгдлийг 32 аж ахуйн нэгжид хүргүүлжээ.