Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглох тухай зарлигийн төсөл боловсруулж, Засгийн газрын саналыг авахаар хүргүүлжээ.
Зарлигийн төсөлд Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх болон уг баяртай холбоотой сурталчилгаа, үзэсгэлэн худалдааг зогсоох асуудлыг тусгасан байна. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлж, уг төслийг хэлэлцэж байна.
Ташрамд дурдахад Сар шинийн баярыг хориглох тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн саналыг Улсын онцгой комисс энэ сарын 10-нд хэлэлцэж, дэмжсэн юм.