12-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний цас, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2020 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр 15-20 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Эг Үүр, Байдраг голын хөндийгөөр 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр нутгаар 5-10 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.