Онцгой комиссоос “Цагаан сарын баяр” тэмдэглэх хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргаж, холбогдох албан тушаалтанд танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргуулахаар боллоо. Энэ тухай Шадар сайд Ө.Энхтүвшин “Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг Эрүүл мэндийн сайд оруулж ирж байна. Урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаа Цагаан сарыг тэмдэглэхгүй байх” арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна. Онцгой комиссын гишүүд дэмжиж байна. Хөл хөдөлгөөнийг хориглох асуудал хамгийн чухал. Улс оронуудын хамгийн том сургамж, хөдөлгөөнийг хорьж чадаагүйтэй холбоотой гэж байна. Тиймээс Шинэ короновирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цагаан сар” тэмдэглэхгүй байхыг холбогдох албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлье. Гэр бүлийн гишүүдийн дотор бол золголт хийх боломжтой. Хөдөлгөөнийг бүрэн зогсооё” хэмээв.