Орон нутгаас нийслэл рүү нэвтрэх авто замын найман постод өнөөдрөөс эхлэн эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд 24 цагаар хяналт, тандалт хийхээр болжээ.
Ингэхдээ нийслэл рүү нэвтэрч буй иргэдэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгч, биеийн халууныг нь хэмжиж, халуунтай байвал өвчний асуумж авна хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Энэхүү арга хэмжээг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газарт хамтран хэрэгжүүлэх юм.