2020-02-07 13:351min00

Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг хорионы хугацааны хураамжгүй болголоо

52187ad52fda2838683282fcd3d6d5f1_x3

Коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн энэхүү онцгой нөхцөлд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хураамжийн үнийг 2020 оны гуравдугаар сарын 2 хүртэл чөлөөлж, үнэ төлбөргүй болголоо.

Гэрчилгээ нь ердийн нөхцөлд 550.000, яаралтай буюу 7 хоногийн дотор гаргуулахад 1.000.000 төгрөгийн хураамжтай байдаг бөгөөд хураамжийг чөлөөлснөөр хорионы хугацаанд бизнес эрхлэгч, ААН-үүдэд зөвхөн баримт материал судалгааны ажлын хөлс буюу 100.000 төгрөг төлөөд гаргуулж авах боломжийг олгож байна.