2020-2021 оны хичээлийн жилд БСШУСЯ-аар дамжин зарлагдах Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ хөтөлбөрийн мэдээллийг танилцуулж байна.
Бүгд найрамдах Польш, Куба, Румын, Болгар, Казакстан улс, Бүгд найрамдах социалист Вьетнам улс, Бүгд найрамдах ардчилсан Лаос улсад суралцуулах сонгон шалгаруулалтын ТАНИЛЦУУЛГА
Мэргэжлийн чиглэл:
Польш-22: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал
Куба-2: Анагаах ухаан-1;
Болгар-7: Хөдөө аж ахуй, хүнсний инженерчлэл-6, инженер-1;
Румын-4: Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, логопед, хэл судлал
Казакстан-25: Уул уурхай, Олон улсын харилцаа, нэхмэлийн үйлдвэрлэл, зам гүүрний барилга, байгууламжийн инженер;
Вьетнам-12: Олон улсын харилцаа, Аялал жуулчлал, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент, сэргээгдэх эрчим хүч;
Лаос-8:
Сэргээгдэх эрчим хүч, Олон улсын харилцаа, хууль, эдийн засаг;
Нэг. Тавигдах шаардлага
Бакалавр
- Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 /80/ ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;
Магистр, доктор
Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны;
- Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны
Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:
Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид суралцаж буй иргэн:
- Цахим өргөдөл
- Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг, эсвэл суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
- Хэлний бэлтгэлийн гэрчилгээ /TOEFL, IELTS оноо, Шалгалтыг 2018 оны 9 сараас хойш өгсөн байх/
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн
- Цахим өргөдөл
- Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
- Сүүлийн хагас жилийн дүнгийн тодорхойлолт;
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Гадаад паспорт
Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд
- Цахим өргөдөл
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
- Хамгийн сүүлд ажиллаж байсан эсвэл ажиллаж байгаа байгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
- Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
- Англи хэлний түвшин тодорхойлох олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг 2018 оны 9 сараас хойш өгсөн байх/
- Эссэ, Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр 500-аас цөөнгүй үгтэй байх);
- Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
Гурав. Бүртгэл
esis.edu.mn/grant цахим хаягаар шинээр эрх нээж бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Дөрөв. Дэлхийн шилдэг их сургуулийн урилга авсан иргэд /Бакалавр, Магистр, Доктор/
Дэлхийн шилдэг их сургуулиас ямар нэгэн нөхцөлгүй үндсэн ангид суралцах эрх, буюу урилга, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тухайн мэргэжлээр суралцах хэлний хангалттай оноо авсан иргэд Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу мэргэжлийн тэргүүлэн ач холбогдол бүхий мэргэжил буюу нарийн мэргэжлээр суралцах бол Боловсролын зээлийн сангийн зээлд хамрагдан сургалтын төлбөрийн зээлээр суралцах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://mecss.gov.mn/category/50/ линкээр орж харах боломжтой бөгөөд Боловсролын яамны 51-267131 /ажлын өдөр 09.00-12.00 цагийн хооронд/ утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.
Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад хамруулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт зааснаар суралцуулах сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулах олон хэлбэр байдаг болно.
2020 оны гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуулчилж өгнө гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн хэрэг гарч байгаа тохиолдол байна.
Тухайлбал, БСШУСЯ-ны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдэд хийгдэж байсан. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна.
Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны /Гадаадад суралцах/ хэсэгт байрлуулдаг болно.
Мөн тус яамнаас зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл гарч байсан. Одоогийн байдлаар тус яамнаас зуучлалын зөвшөөрөл олгогдоогүй болно гэдгийг БСШУСЯ-наас мэдэгдэж байна.