2020 оны 02 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 19-24 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 7-9 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.