Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвөөс СӨББ-ийн багш нарын ажлын байрны стресс түүний нөлөөллийн судалгааг 2019 онд хийсэн билээ.
Судалгаанд УБ хот болон 21 аймгаас 21-49 насны 240 цэцэрлэгийн төлөөлөл багш хамрагдсан. Үүнээс 98.7 хувь нь эмэгтэй, 1.3 хувь нь эрэгтэй респодент байв.
• Судалгаанд оролцогсдын 10 хүн тутмын 7 нь ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЦАГ ГАРГАЖ ЧАДДАГГҮЙ.
• 5 хүн тутмын 4 нь тодорхой түвшний сэтгэл хямрал (стресс)-тай.
• 2 хүн тутмын 1 нь ажлын байран дээрээ сэтгэл хямрал (стресс)-д ордог.
• Стресстүүлэх хүчин зүйлд:
42.1 хувь нь ажлын нөхцөл
26.6 хувь нь санхүүгийн нөхцөл
10 хувь нь эрүүл мэндийн асуудал хэмээн хариулжээ.
Мөн судалгаанд хамрагдсан багш нарын:
44 хувь нь МУБИС, СӨБС
20.2 хувь нь Газарчин дээд сургууль
12.4 хувь нь Сэрүүлэг их сургуулийг тус тус төгссөн ба үлдсэн нь нярав, ня-бо, хөгжмийн багш, сэтгэл судлаач зэрэг өөр мэргэжлээр төгссөн хэдий ч СӨББ-д ажиллаж буй багш нар байлаа.
▪ Хүн болох багаасаа. Улсын хөгжлийн үндсэн тулгуур нь иргэн нэг бүрийн хөгжил, боловсрол, төлөвшил.
Монгол хүн бүрийг зөв хөгжүүлэн төлөвшүүлэхэд нэн тэргүүн анхаарах зүйл бол гарцаа байхгүй Сургуулийн Өмнөх Боловсрол.
Тэгвэл өнөөдөр манай улсад энэ салбарт бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй багш нар ямар нөхцөл байдалд ажиллаж амьдарч байгаа вэ. Хүнтэй ажиллаа хүнээ анхаарахгүй, үл тоосоор монгол хүн, Монгол улс хөгжиж чадах уу?
Багш нараар зорилтот биш үзүүлэнгийн, өрсөлдөөний ажил хийлгэдгээ больж тэдэнд итгэл үнэмшил, гэрэл гэгээ өгсөн БАГШИЙГ УРАМШУУЛАХ, ИДЭВХЖҮҮЛЭХ, АЖЛЫН БАЙРАНДАА СЭТГЭЛ ТӨВШИН ажиллах нөхцлийг бий болгохыг шаардан ажиллах болно.
Хүүхдэд чанартай боловсрол олгох нь тэдэнд жаргалтай ирээдүйг бэлэглэж байна гэсэн үг биз дээ. Гэтэл тэднийг хүн болгон хөгжүүлж буй багш нарынхаа ажлын нөхцөл байдлыг мэдсэн ч мэдээгүйн адил, сонссон ч сонсоогүйн адил байсаар байх уу.
Г. Төмөрзаяа (Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төвийн үүсгэн байгуулагч)