Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК Япон Улсын Japan Airlines/JAL/ компанитай аяллын дугаар хамтран эзэмших хамтын ажиллагааны гэрээ байгуулан 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс борлуулалтаа эхлүүлж улмаар 3 дугаар сарын 31-ний өдрөөс аяллын дугаар хамтран эзэмших нислэг үйлдэхээр боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь МИАТ компанийн хувьд Зүүн Өмнөд Ази, Австрали улс руу чиглэсэн нислэгийн сүлжээг өргөжүүлж, нислэгийн зардлыг бууруулж, суудал ашиглалтыг нэмэгдүүлэх боломжийг олгож байгаа бол нөгөө талаас зорчигч үйлчлүүлэгчдэд нислэгийн сонголт нэмэгдэж, тав тухтай үйлчлүүлэх боломжийг олгож байна.
Тухайлбал, зорчигчид Япон Улсын Токио, Осака болон БНСУ-ын Бусан хотоор дамжин Japan Аirlines /JAL/ компанийн сүлжээг ашиглан Сингапур Улс, Австралийн Мельбурн хот, Вьетнамын Ханой, Хо Шин Мин хот, Японы, Нагояа хотууд руу хурдан шуурхай, тав тухтай аялах боломж нээгдэж байна.
Japan Аirlines компани нь 1951 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 60 гаруй улсын 417 хот руу 237 агаарын хөлгөөр нислэг үйлддэг, SKY TRAX үнэлгээний байгууллагын таван одтой дэлхийн томоохон агаарын тээврийн компани юм.