Монгол, Оросын дөрөв дэх засаглалынхан Улаанбаатарт чуулна

Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс санаачлан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран .

Хоёр улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дээрх медиа чуулга уулзалтыг зохион байгуулахад ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, “Россотрудничество” агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын бүх сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа юм.

рцнк-н зурган илэрц"

Дээрх медиа чуулганд урьдчилсан байдлаар Монголын дөрөв дэх засаглалынхнаас гадна ОХУ-ын хил залгаа мужуудын хэвлэл мэдээллийн байгууллагуудын ерөнхий эрхлэгч нар болон Буриад, Халимаг, Тува улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцоно. Үүнээс гадна ОХУ-ын Москвагийн “Окно ТВ” компани төлөөллөө ирүүлэх юм байна.

Манай хоёр орны мэдээллийг хомс байдлыг арилгах зорилготой дээрх медиа уулзалтын хүрээнд хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн Монгол, Оросын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааны гэрээ үзэглэх ёслол болно.

Харин дараагийн өдрүүдэд ОХУ-ын төлөөлөгчид Монголын хэвлэл мэдээллийн байгууллага(МҮОНРТ, зарим редакц, медиа компани)-ын ажилтай танилцах юм. Түүнчлэн ОХУ-ын төлөөлөгчид Төрийн ордонтой танилцаж, УИХ, Засгийн газрын хэмжээнд уулзалт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ, соёлын хөтөлбөрүүд болох юм байна.

Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулганыг зохион байгуулагчдын зүгээс Монголын талын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслийн төлөөлөл, тэдний удирдлагуудыг тус чуулганд оролцохыг урьж байгаа юм.

Ингэснээр Оросын талын хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн удирдлагуудтай хамтын ажиллагааны өргөн хүрээнд шууд гэрээ хэлэлцээр байгуулах боломжтой. Тухайлбал, телевиз нь телевизтэйгээ, сонин хэвлэл нь сонинтой хамтран ажиллаж, туршлага солилцоно. Мөн телевизүүд л гэхэд уран сайхны баримтат кино, хөтөлбөр, мэдээлэл, реклам, радиогийн хувьд дуу хөгжим, хөтөлбөрөө солилцохоос гадна шууд хоорондоо холбогдож, яриа хөтөлбөрөө дамжуулах боломж нээгдэх юм.

Монгол, Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн медиа чуулган цаашдаа жил бүр зохион байгуулагдах бөгөөд энэ жил ОХУ-аас хил залгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ирэх оноосс ОХУ-ын хэмжээнд Москва, Санкт-Петербургийн төлөөлөгчдийг оролцуулж өргөн бүрэлдэхүүнтэй хийх аж.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн