Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ахмад настнуудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай болон холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, тэдний хэрэглээний боловсролыг нэмэгдүүлэх, эрх нь зөрчигдөж буй чиглэлээр хяналт шалгалт явуулж зөрчлийг таслан зогсоох үүднээс “Ахмад настан – хэрэглэгч” аяныг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 05 хүртэлх хугацаанд зохион байгуулсан.
Тус аяны хүрээнд ШӨХТГ-аас УБТЗ-д тус газрын зорчигч тээврийн төвийн нүхэн гарцаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэд гар тээшээ зөөвөрлөх, зорчиход хүндрэлтэй байгаа тул шаардлагатай арга хэмжээ авах талаар албан бичгийг хүргүүлэн ажилласан. Үүний үр дүнд УБТЗ-аас тус нүхэн гарцад шаардлагатай засварын ажлыг 2020 онд эхлүүлж иргэд, хэрэглэгчдийн хүсэлтийг ханган ажиллахаар боллоо гэж ШӨХТГ-аас цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.