Шинжлэх ухааны академийн I байрны хоёр давхарт Төрийн шагналт Цэндийн Дамдинсүрэн гуайн хэрэглэж байсан ширээ түүний санаачлагаар үүсгэн байгуулсан Төвд судлалын салбарын өрөөнд хадгалаатай байна.
Ц.Дамдинсүрэн гуайн хэрэглэж байсан ширээний арын хананд түүний хөргийг байрлуулж, хоёр талд нь товч намтар, гавъяа шагнал, эрдмийн зэрэг, цол, эрдэм шинжилгээний ажил, уран бүтээл, туурвилыг нь бичиж байгуулсан байв.
Төрийн шагналт Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайн санаачлагаар 1980 онд Төв судлалын салбар байгуулагдсан бөгөөд өөрөө удирдаж байсан аж. Тэрээр энэхүү ширээн дээрээ уран бүтээлээ туурвин, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байсан яг хэвээр нь ийнхүү хадгалж байгаа тухай тус салбарын ажилтан ярьсан юм.
Н.БАТАА